Windows үйлдлийн системд зориулсан гарын драйвер
(кирилл монгол бичгийн гартай дүйцсэн байрлалтай)
Windows 7/8 үйлдлийн системд
Windows 10/11 үйлдлийн системд
  macOS үйлдлийн системд зориулсан гарын драйвер
(кирилл монгол ба латин бичгийн гартай дүйцсэн байрлалтай)
Кирилл монгол бичгийн гартай дүйцүүлсэн байрлалтай
Латин үсгийн гартай дүйцүүлсэн байрлалтай

Гарын байрлал дээрх үсгүүдийг зургаар харуулбал

jgjg
Кирилл жижиг үсэгтэй дүйцүүлсэн байдал

jgjg
Кирилл том үсэгтэй дүйцүүлсэн байдал

MacOS системд зориулсан гарын үсгүүдийг зургаар харуулбал

jgjg
Кирилл жижиг үсэгтэй дүйцүүлсэн байдал

jgjg
Кирилл том үсэгтэй дүйцүүлсэн байдал
Монгол бичгийн гарын драйвер
Ашиглахад хялбар, тогтооход амар

Монгол бичгийн үсгүүдийг компьютерийн кирилл монгол гарын үсгийн байрлалд дүйцүүлэн оруулсан тул хэрэглэгч кирил монгол бичгээр бичиж байгаа юм шигээ монгол бичгийг хурдан бичих боломжтой. Монго бичгийн үсгүүд хаана байгаа билээ гэж бодох юмгүйгээр шууд л галиглан бичихэд болно. Жишээ нь: "жаргал" гэж бичих бол кирилл үсгийн гарын дагуу "жиргал" гэж бичих г.м.

Жич: кирилл бичгийн "ж, з" үсгийг монгол бичгээр зөвхөн "ж", кирилл бичгийн "ч, ц" үсгийг монгол бичгийн зөвхөн "ч" үсгээр бичдэг болно.

Монгол бичгийн тусгай тэмдгүүд
MVS, NNBSP, FVS1, FVS2, FVS3

Монгол бичгийн орхиц ба дагавар нөхцлийн цагаан зайг гаргахын тулд тусгай тэмдэгт MVS (Mongolian Vowel Sperator), NNBSP (Narrow Non-break Space) -ийг хэрэглэдэг.
Орхицыг тусгаарлах тэмдэгт MVS нь жижиг "я" үсгийн байрлалд байна.
Дагавар нөхцлийг тусгаарладаг тэмдэгт NNBSP нь жижиг "ё" үсгийн байрлалд байна.

Жишээ нь: орхиц-ыг гаргах (бичих)
ᠬᠠᠨ᠎ᠠ (ᠬᠠᠨ᠎ᠠ) -- хан гэж бичсэний дараа жижиг "я" (MVS) үсгийг дараад дараа нь төгсгөлийн а үсгийг дарна. ( хан + "я" + а )

дагавар, нөхцлийн зайг зөв гаргах (бичих)
ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠤᠨ ᠬᠢ ᠠᠴᠠ (ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠤᠨ ᠬᠢ ᠠᠴᠠ) -- жиргал гэж бичсэний дараа жижиг "ё" (NNBSP) үсгийг дараад дараа нь ун дахиад жижиг "ё" дараа нь хи дахиад жижиг "ё" дарсны дараа төгсгөлийн ача нөхцлийг бичнэ. ( жиргал + "ё" + ун + "ё" + хи + "ё" + ача )